Хацар дээгүүр нулимс ч урсахаа байчихжээ
Халамцуухан чам дээр очихоо ч байж
Харц минь нэг л өнчин болчихжээ
Сайхан залууд дурлаад догдолж суухаа ч байж
Санаж бэтгэрээд зүрх ч өвдөхөө больчихжээ
Үнсүүлэлгүй яасан их удаа вэ? уруул минь
Үргэчихжээ тэр хайр дурлал надаас
Намар шиг уяхан гэж сэтгэлдээ
Навч шиг хийсэлгүй удсан болохоор
Уугаад хаясан дарсны шил шиг
Уйтгартай ч юм уу миний сэтгэл
Эрхэлж чамдаа тунилгүй яасан ч их удаа вэ?
Энгийн юм бүхэнд шунаж дурлахаан ч байж
Эдгэрсэн юм байх гэж зүрхээ чагнавч
Элээсэн он жилүүдийн л тоосонд дарагджээ.
Гоё юм бүхэнд өдөр болгон дурлаж
Голохоо ч шилэхээ ч байсан болохоор
Хэн нэгэн залуугийн араас
Хээв нэгхэн харахаа ч байчихжээ
Хамаагүй чи над дээр хавар шиг нялхаараа зочил
Хайрламаар дурламаар болох юм заримдаа
Хачин их ганцаардах юм
Хайр дурлал минь хаалгыг минь тогш
Яг л тэр анхны хайр шиг минь гэнэнээр
Яваад ир, дахиад би хайрлъя
No comments:
Post a Comment