Тайхар чулуу нь Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Тамирын голын хєвєєнд хойд єргєргийн 47°36′, зүүн уртрагийн 101°17′-д орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. Тайхар чулуунаа руни, согд, уйгур, кидан, монгол, дөрвөлжин, нангиад, төвд, тод, ланз зэрэг 10 гаруй үсэг бичгийн 200 гаруй дурсгал байдаг.
Домогт: Эрт дээр цагт аварга том могой худгаас гарч ирэн хүн амьтныг идэж, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүсжээ. Бөхбилэгт их тусч сэтгэлтэй хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахын тулд яаран гэрээсээ гарчээ. Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов. Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь алдарт Тайхар чулуу юмсанжээ. Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгоод байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Могойн толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.
Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг Бөхбилэгтийн хөшөө
No comments:
Post a Comment