Үр минь ...
Thursday, January 20, 2011
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь Монгол Улсын хойд хэсэгт Оросын холбооны улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтуудаар дамжин Оростой усан тээврийн зам бий. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг.
Хөвсгөл нь ойролцоогоор арван долоон эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба сибирийн тайга, төв азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.
Тайхар чулуу
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Тамирын голын хєвєєнд хойд єргєргийн 47°36′, зүүн уртрагийн 101°17′-д орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. Тайхар чулуунаа руни, согд, уйгур, кидан, монгол, дөрвөлжин, нангиад, төвд, тод, ланз зэрэг 10 гаруй үсэг бичгийн 200 гаруй дурсгал байдаг.
Домогт: Эрт дээр цагт аварга том могой худгаас гарч ирэн хүн амьтныг идэж, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүсжээ. Бөхбилэгт их тусч сэтгэлтэй хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахын тулд яаран гэрээсээ гарчээ. Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов. Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь алдарт Тайхар чулуу юмсанжээ. Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгоод байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Могойн толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.
Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг Бөхбилэгтийн хөшөө
Аавдаа би хайртай!
Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа
Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг
Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа
Хариу бурий болтол гадуур баахан хэсчихээд
Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө
Жаахан охиноо бүгдээс харамлан хайрлаж байснийг
Жаргалд төөрсөн охин тань яахин мэдэх билээ
Хааяа хааяахан гэртээ гөлөмцүүхэн ороод ирэхэд нь
Хацраа өгөөд үнсүүлэлгүй ширэв татаад өнгөрөхдөө
Буянтай аавын минь нүдэнд гунигийн манан татдагийг
Буруу харсан охин чинь яахин мэдэх билээ
Халуурч бүлээрч өвдөхөд ижий шиг дэргэд сахидаггүй ч
Хат суусан сэтгэл нь уярч өрөвдөн өвддөг биз
Эр хүн гэсэндээ гаднаа нулимс унагадаггүй ч
Элэг зүрхэн дотроо насан туршдаа уйлдаг биз
Багадаа хамт тоглодог байсан атга шагайндаа охин нь хайртай
Бохь тамхи холилдсон аавынхаа үнэрт дэндүү дуртай
Айлын хүн болж гэрийнхээ хаяанаас холдох ч
Аавын балчир охин тань таныхаа дэргэд нялхаараа
Гэрийнхээ хойморт ахмадын дайтай
Гэргийнхээ хажууд хангайн түшигтэй
Үрийнхээ дэргэд уулын нөмөртэй
Үг нь хатуу ч сэтгэл нь зөөлөн сайхан аав минь!
Хайр, энэрэл бүхнийг танаасаа охин нь мэдэрдэг
Хатуужил, ухаан хоёрт ч охин нь танаасаа л суралцдаг
Урам, зэмлэл хоёрыг тэнцүүхэн наддаа хүртээдэг
Ухаантай ааваараа охин нь дандаа бахархдаг
Ааваа! Үр нь таныгаа гомдоодог байж мэднэ, уучлаарай!
Үгээрээ биш зүрхээрээ мэдэрдэг болохоор хайртайгаа хэлэх гэж би яарахгүй
Үлдсэн амьдралдаа харин танийгаа ачлах гэж яарч явна
Үнэрийг тань үнэрлэж энгэрт чинь эрхэлж духаа үнэрлүүлэх гэж би очно.
Үсэг эвлүүлж үг хэлхэх гэж жаахан будиллаа, ямар болсныг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ аавыгаа бодоод нүдэндээ төсөөлөөд бичихэд ийм хэдэн мөр сэтгэлээс минь гарсан. Аав минь ийм л хүн, наддаа дэндүү хайртай, хэн нэгэн надаас хорвоо дээр чамайг хамгаас илүү хайрлаж, чамд хамгийн их итгэдэг тийм хүнийг нэрлэж чадах уу гэвэл би "аав минь" гэж хэлнэ. Аав минь, Би танд хайртай!
Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг
Хайрласан шиг хайрлах сайхан
Хамаг байдаг хувсыг нь хаа сайгүй цацлаал
Халуун дулаахан хөнжилдээ хамдаа хоёул эрхлээл
Хасийн цагаан биеийг нь илбэн таалан наадаал
Хайрласан шиг хайрлах бас сайхан
Гэрэлт наран мандахтай зэрэг гэрээсээ хамт гараал
Салаа замын уулзвар дээр салж чадахгүй тэврэлдээл
Наран жаргахтай зэрэг чамруу би тэмүүлээл
Намайг хүлээсэн чи минь инээн мишээн угтаал
Хайрласан шиг хайрлах бас сайхан
Би чи гэлтгүй хоолоо хийцгээгээл
Бие биесээ харж инээсхийгээл
Өдрийн явдлаа хуваалцаад л
Өхөөрдөж нэгнийгээ эрхлүүүлээд л
Хайрласан шиг хайрлах бас сайхан
Хайр дурлал чи хаалгыг минь тогш
Хацар дээгүүр нулимс ч урсахаа байчихжээ
Халамцуухан чам дээр очихоо ч байж
Харц минь нэг л өнчин болчихжээ
Сайхан залууд дурлаад догдолж суухаа ч байж
Санаж бэтгэрээд зүрх ч өвдөхөө больчихжээ
Үнсүүлэлгүй яасан их удаа вэ? уруул минь
Үргэчихжээ тэр хайр дурлал надаас
Намар шиг уяхан гэж сэтгэлдээ
Навч шиг хийсэлгүй удсан болохоор
Уугаад хаясан дарсны шил шиг
Уйтгартай ч юм уу миний сэтгэл
Эрхэлж чамдаа тунилгүй яасан ч их удаа вэ?
Энгийн юм бүхэнд шунаж дурлахаан ч байж
Эдгэрсэн юм байх гэж зүрхээ чагнавч
Элээсэн он жилүүдийн л тоосонд дарагджээ.
Гоё юм бүхэнд өдөр болгон дурлаж
Голохоо ч шилэхээ ч байсан болохоор
Хэн нэгэн залуугийн араас
Хээв нэгхэн харахаа ч байчихжээ
Хамаагүй чи над дээр хавар шиг нялхаараа зочил
Хайрламаар дурламаар болох юм заримдаа
Хачин их ганцаардах юм
Хайр дурлал минь хаалгыг минь тогш
Яг л тэр анхны хайр шиг минь гэнэнээр
Яваад ир, дахиад би хайрлъя
Залуу насандаа бүгдийг нь...
Дурлачихжээ
Subscribe to:
Posts (Atom)